2021 онд улсын хэмжээнд 10,843 ээжид “Эхийн алдар” одон олгожээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1,046 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ОДОН ГАРДУУЛСНЫХАА ДАРАА: “Эрхэм хүндэт эхчүүд ээ, Монголын сайхан ээж нар аа, Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлж, Монголын ирээдүйг эрүүл саруул, сэтгэл тэнүүн, хайр дүүрэн өсгөн бойжуулж байгаад тань халуун талархал илэрхийлье. Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие 2021 оны Эх үрсийн баярыг тохиолдуулан зарлиг гаргаж, аймаг нийслэлийн хэмжээнд 10,843 ээжид “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одон гардуулж байгаа юм. Бүх цаг үед монголчууд хүүхдийг эрдэнэ мэт дээдэлж, хүсэн хүлээж, эхчүүдэд хамгийн дээд хүндэтгэлээ үзүүлж ирсэн, ийм сайхан уламжлалтай ард … Continue reading 2021 онд улсын хэмжээнд 10,843 ээжид “Эхийн алдар” одон олгожээ